Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага
Тухайн байгууллагын тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэж үздэг. Бид татвараа цаг хугацаанд нь төлөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэдэг, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, хог хаягдлын хэмжээгээ бууруулдаг байх зэрэг юм. Манай байгууллагын хувьд дараах чиглэлийн дагуу нийгэм, хүмүүнлэг тусламжийн ажлуудыг хийдэг.
Үүнд:

Нийгмийн халамж, тусламж үзүүлэх
Ажилтнуудад хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэх, эмзэг бүлгийн хүмүүст туслах

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах
Хог хаягдлын менежментийг сайжруулах, хүрээлэн байгаа орчны цэвэрлэгээ, үйлчилгээ

Ажилчдыг хөгжүүлэх сургалтууд
Ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил мэргэжил, боловсролыг дээшлүүлэх сургалт, семинар

Ажлын байрны таатай орчныг бүрдүүлж, байнга хөгжүүлэх
Ажилдаа урьдчилан сэргийлэх болон өдөр тутмын эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл тав тухтай цэвэр орчин бүрдүүлэх

Хүүхэд залуучуудын хөгжил
Хүүхэд залуучуудын урлаг соёлын уралдаан тэмцээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх