Тавилгын хавтангийн материал, чанар, болон агаарын чанартай холбоотой нөлөөлөл нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг.

Мөн ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх бодисууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их болоход хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг аж.

Химийн Бодисийн жигд бус ялгаруулалт

Хавтангууд нь янз бүрийн химийн бодисуудыг агуулж болно, тэдгээрийн зарим нь агаарын чанарт муугаар нөлөөлж, хүний эрүүл мэндэд хортой болохоос гадна амьсгалын замын өвчлөл, харшил, бусад хроник өвчлөлүүдийг үүсгэх эрсдэлтэй.

Жишээ нь, формальдегид, бензен зэрэг ууршилтын процесст гаргадаг химийн бодисууд нь амьсгалын замын өвчлөл, сэтгэцийн асуудал, удаан хугацааны өвчлөлийг үүсгэж болзошгүй.

Эрүүл мэндэд учруулж болзошгүй аюулууд

Дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушигны хорт хавдрууд үүсгэдэг учраас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болсон.

Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад Формальдегид, түүний төрлийн бодисуудыг зөвшөөрөгдөх хэмжээгээр ихээр агуулсан хавтангуудыг гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэхгүй болсон төдийгүй үйлдвэрлэхийг хориглосон.

Зориулалтын бус хавтанг гэр ахуйн тавилгад ашигласнаар хоол хийх явцад ууршиж хортой дэгдэмхий бодисууд нь амьсгалын замд нөлөөлж архаг бронхид, астма зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна.

Хятад улс тавилгын хавтангуудад өндөр хяналт тавьж эхэлсэн бөгөөд зориулалтын бус хавтангаар хийсэн тавилгуудыг ядуу буурай иргэд нь ч хэрэглэхээ больсон байна.

Дүүргэгч бодисуудыг хэрэглэснээр тухайн хавтан нь нягт, хөнгөн болж чаддаг нь нэг талаасаа технологийн дэвшил болдог ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд хортой болохыг ийнхүү тогтоожээ.

Агаарын Чанар

Гэр ахуйн орчны агаарын чанар нь тавилгын хавтангийн материал, боловсруулалтаас шууд хамааралтай. Тавилгын хавтангуудаас ялгарах химийн бодисууд нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн амьсгалын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Байгальд ээлтэй байдал

Байгальд ээлтэй, дахин боловсруулах боломжтой материалуудаас үйлдвэрлэсэн тавилгын хавтангууд нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй. Жишээлбэл, мод, зөөлөн бамбай, бусад дахин боловсруулсан материалууд нь химийн бодисын ялгаруулалтыг багасгах зэрэг эерэг талтай.

Е0 стандартын хавтангаар хийсэн тавилгад формалдегидийн агууламж 100 гр-д 0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог.

Е1 стандартын хавтан нь формалдегидийн агууламж 1.5 мг/л хэмжээнээс бага, европын стандарт бөгөөд хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, формальдегидийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг.